ÓMI брэндийг бүтээх хүсэл ердөө нэгэн сониуч бодлоос эхлэлтэй — “Яагаад залуу бүсгүйчүүд жинхэнэ сувд зүүдэггүй юм бол?”. Залуу хүний хувьд сувд гэдэг ээж, эмээ, эгч нарын маань гоёл мэт санагддаг, харин өөрөө сувд зүүвэл овортой харагдана гэж боддог шүү дээ. ÓMI ч бас анх тэгж боддог байлаа. Гэвч сувданд дурласан Омигийн хайр дэндүү гүн байсан болохоор “Яагаад сувдаар залуучуудад зориулсан гоёл хийж болохгүй гэж?” бодсон бодлоос ÓMI-ийн анхны загвар төрсөн түүхтэй.

Тэрхүү анхны бүтээл бол зүгээр нэг гоёл биш, харин нэгэн бүсгүйн итгэл, зориг, мөрөөдлийн эхлэл байсан юм. Тэр мөчөөс ÓMI өөрийгөө цор ганц, байгалийн төгс бүтээл гэж мэдэрдэг бүсгүй бүрт зориулан, цаг хугацаанд хуучирдаггүй, үнэ цэнээ хэзээ ч алдахгүй сувдан гоёл бүтээхээр сэтгэл шулуудсан билээ.

Учир нь сувд, ÓMI хоёр хоорондоо дэндүү адилхан. Сувд бол цорын ганц амьд амьтнаас бий болдог, амьд энергийг өөртөө шингээсэн чулуу. Түүний өнгө, гялбаа, хэлбэр байгальд өөрийнхөөрөө бүтдэг. Жинхэнэ сувд хэзээ ч хоорондоо усны дусал мэт адилхан байдаггүй. Яг л түүнийг зүүсэн бүсгүй шигээ дахин давтагдашгүй, цор ганц. Оми ч бас цор ганц, дахин давтагдашгүй.

                ÓMI бол Монгол үндэсний брэнд. Бид сувдыг гол эрдэнэ, гол бүтээлээ болгон тодотгодог ч, бусад эрдэнийн чулууг ч мөн бүтээгдэхүүндээ шигтгэж өгдөг. 18К алт, 925 сорьцын мөнгө, 18К алтны бүрмэл дээр цэнгэг усны болон далайн сувдыг нэг бүрчлэн гараар нягтлан шалгаж, байгалийн төгс төгөлдөрийг шингээсэн, олон жил үнэ цэнээ хадгалах тансаг сувдан ээмэг, сувдан зүүлт, сувдан бөгж, сувдан бугуйвчийг урлахыг зорьдог.

Гэхдээ ÓMI зөвхөн сувдан гоёлоор хязгаарлагдахгүй. Бид залуу бүсгүйчүүдийнхээ стиль, эрч хүчийг илтгэх 18К алтны бүрмэл, орчин үеийн загварлаг шармал ээмэг, бөгж, зүүлт, бугуйвчийг ч мөн урладаг. Эдгээр бүтээлүүд маань бүсгүй таны өдөр тутмын гоёлд тансаг, дэгжин хэв маягийг бүтээж, орчин үетэйгээ хөл нийлүүлсэн, хэзээ ч стильээ алдахгүй байдлаар бүтээхийг зорьдог билээ. ÓMI-ийн бүрмэл гоёлууд хамгийн гол нь харшил өгөхгүйгээс гадна өнгөө удаан хадгалдгаараа давуу талтай.

Мөн ОМИ-гийн эрчүүдэд зориулсан загварууд эрдэнийн болон хагас үнэт чулуунуудаар урлан бүтээгддэг. Чулуу бүр нь өөрийн гэсэн түүх, бэлгэдэл, энерги агуулсан байдаг учраас загвар бүр дахин давтагдашгүй, онцгой энергитэй.

Эдгээр чулуун бугуйвч нь зүгээр нэг чимэглэл бус — эр хүний тэнцвэр, зориг, шийдэмгий байдлыг илэрхийлэгч бэлгэдэл, өдөр бүрийн амьдралд нь хүч, урам, итгэл нэмэх утгатай гоёл юм. Загварын хувьд орчин үеийн мэдрэмж, хүчирхэг дүр төрхийг хослуулсан тул хэн харсан ч харааг булаам, зүүсэн хүндээ итгэл төрүүлэх загварлаг гоёл билээ.

                  ÓMI далайд хөлөгөө тавьж, далбаагаа дэлгэн, төгс гоёлыг бүтээх хамгийн үзэсгэлэнтэй хясааг олохоор хамаг хурдаараа сэлүүрдэн урагшилж байна. Энэ аялалд бидэнтэй хамт хөлгийн тавцанд суусан танд баярлалаа. Таны дэмжлэг, таны итгэлээр Оми мөрөөдөлдөө нэг алхам ойртлоо.

ЖИНХЭНЭ СУВДААР ГОЁЦГООЁ.

ÓMI