Fashion

Жинхэнэ Сувдыг Таних 6 Хялбар Арга

Сувд бол байгаль эхийн гараар бүтсэн хамгийн нандин эрдэнийн нэг. Сувд нь олон жилийн турш амьд хясааны дотор аажмаар бүрэлдэж бий болдог. Хясаа гаднын өдөөгч биет элс, тоосонцор, эсвэл паразит орж ирэхэд өөрийгөө хамгаалахын тулд давхарга давхаргаар бүрхсээр аажмаар тэр нь сувд болон үүсдэг байна. Урт хугацааны дараа хясаа ихэнхдээ сульдаж, үхдэг тул сувд бол амьтай оршихуйнхаа амьсгалаар бүтсэн байгалийн бүтээл гэж хэлж болно.

Гэвч өнөө үед зах зээл дээр хуурамч, үйлдвэрт гарган авсан сувд ихээр худалдаалагдаж байгаа тул тэдгээрийг ялгаж таних мэдлэг зайлшгүй хэрэгтэй болсон. Иймээс хамгийн үр дүнтэй, хялбар аргаар жинхэнэ сувдыг таних аргачлалуудыг нэгтгэн хүргэе.

  • Гадаргууг ажиглах
    Жинхэнэ сувдын гадаргууг анхааралтай ажиглаарай. Байгалийн сувд төгс гөлгөр биш бөгөөд жижиг сэв, өнгөний ялгаатай байдаг бол хуурамч сувд хэт гөлгөр, ихэнхдээ ямар ч өөгүй төгс харагддаг.
    Зөвлөгөө: Сувдыг гэрэлд эргүүлж харвал байгалийн сувд зөөлөн, олон давхар гялбаа цацруулдаг бол хиймэл сувд нэг төрлийн гялбаатай байдаг.

  • Шүдээр шалгах арга: Энэ бол хамгийн түгээмэл, хялбар арга юм. Сувдыг шүдээрээ зөөлөн үрэхэд жинхэнэ сувд бага зэрэг барзгар, элсний ширхэг мэдрэмж төрүүлдэг. Харин хуурамч сувд гөлгөр, хуванцар мэт мэдрэмжтэй.
  • Анхааруулга: Сувдыг хүчтэй дарах хэрэггүй, зөөлөн хүрэхэд л хангалттай.

  • Хооронд нь үрэх арга
    Хоёр сувдыг хооронд нь зөөлөн үрэхэд хэрвээ жинхэнэ байвал бага зэрэг үрэлттэй, ширүүн мэдрэмж төрнө. Үрж дууссаны дараа сувдын гадаргуу дээр нарийн нунтаглагдсан сувдан тоос үлдэх ба энэ нь сувдны олон давхар бүрхүүлээс нь үүсдэг бурантаг юм. Гараараа болон алчуураар арчихад өмнө огт байгаагүй мэт арилаад хуучин хэвэндээ ордог бол хуурамч сувдыг үрэхэд хоорондоо нь үүссэн зураас огт арилахгүй.

  • Жин ба мэдрэмж
    Жинхэнэ сувд барихад бага зэрэг хүнд, хүйтэн мэдрэмж төрүүлдэг. Хиймэл сувд хөнгөн бөгөөд гараар барихад дулаан, хуванцар мэт. Мөн жинхэнэ сувд үргэлж тасалгааны дулаантай байдаг бөгөөд хүний арьсанд хүрэхэд биеийн халуунаас хамаарч аажмаар дулаардаг, тайлаад хэсэг хугацаанд байлгавал дахин хүйтэн болдог нь түүний байгалийн шинж чанарыг илтгэдэг.

  • Галд үзэх арга
    Сувдыг галд ойртуулж үзэх нь бас нэг төрлийн шалгах арга. Жинхэнэ сувд галд тэсвэртэй, гадаргуу нь хайлж, үнэр гарахгүй. Харин хуурамч сувд халуунд хүрэхэд будаг хайлж, хуванцар үнэр гарч эхэлдэг.
    Гэхдээ энэ аргыг хэрэглэхдээ болгоомжтой байгаарай – сувдын өнгө, бүрхүүлийг гэмтээж болох тул зөвхөн үл мэдэгдэх хэсэг дээр турших нь зүйтэй.

  • Хэлбэр ба төгс бус байдал
    Байгалийн сувд бүр дахин давтагдашгүй хэлбэртэй. Зарим нь бага зэрэг зууван, зарим нь бөөрөнхий бус, өнгө нь ч бага зэрэг ялгаатай. Энэ төгс бус байдал л жинхэнэ сувдын гоо сайхан бусдаас ялгарах онцлог юм. Харин хуурамч сувдууд бүгд яг ижил хэмжээ, өнгө, гялбаатай байдаг нь тэднийг ялгах нэг том шинж.

Эртнээс сувдыг эмэгтэй хүний тайвшрал, дотоод гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл гэж үзсээр ирсэн. Сувд хүний энергийг тогтворжуулж, сөрөг бодол, ядаргааг шингээдэг гэж итгэдэг. Мөн аз жаргал, элбэг дэлбэг байдлыг татдаг гэж эртний соёлд тэмдэглэсэн байдаг. Жинхэнэ сувд зүүх нь зөвхөн гоёл чимэглэл биш — өөртөө итгэл, нам гүм хүчийг мэдрэх нэгэн хэлбэр юм.

ÓMI Jewellery брэндийн бүх сувдан бүтээгдэхүүн нь байгалийн жинхэнэ сувдаар хийгддэг. Бид төгс бус байгалийн төгс гоо үзэсгэлэнд итгэдэг. Сувд бүр өөрийн хэлбэр, өнгө, гялбаагаараа дахин давтагдашгүй бөгөөд таны дотоод гоо үзэсгэлэнг илтгэх өвөрмөц чанарыг агуулна. Байгалийг байгалаар нь мэдрэх хамгийн төгс сонголт бол сувд юм.

ЖИНХЭНЭ СУВДААР ГОЁЦГООЁ.