158,900₮
Ой мод, байгаль дэлхийг санагдуулам энэхүү зүүлт нь амар амгалан, тэнцвэр, дотоод тайвшралыг бэлгэдсэн утга агуулгатай. Төв хэсгийн зоосон медаль дээр дүрслэгдсэн ой, сар, галын элементүүд нь байгальтай нэгдэн орших, өөрийн дотоод ертөнцөө сонсох мэдрэмжийг илэрхийлнэ. Харин зүрхэн, кактус зэрэг жижиг унжлагууд нь хайр, тэсвэр хатуужил, амьдралын олон өнгийг бэлгэдэн энэхүү зүүлтийг илүү утга төгөлдөр болгож өгдөг.
Чамин гинжин хийц болон олон детальтай дизайн нь энгийн гоёл биш, харин өөрийн хэв маяг, дотоод мэдрэмжийг илэрхийлэх нэгэн төрлийн “statement” аксесуар болж өгнө. Өдөр тутам болон аялал, амралтын стильд төгс зохицохоос гадна байгальд ойр мэдрэмж төрүүлнэ.
Үзүүлэлт:
• Материал: Гууль суурьтай, 18к алтны бүрмэл
• Загвар: Олон унжлагатай, байгаль сэдэвт медальтай
• Хөнгөн, загварлаг хийц
Зүүх болон арчлах зөвлөмж:
• Ус, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүнтэй хүргэхээс зайлсхийх
• Усанд орох, спортоор хичээллэх үед тайлах
• Зүүж дууссаны дараа зөөлөн даавуугаар арчиж хадгалах
• Чийг багатай орчинд тусад нь хадгалж өнгийг удаан хадгална ✨