114,900₮
Зөгий дүрстэй энэхүү зүүлт нь хөдөлмөрч зан, тууштай байдал, амжилтыг бэлгэдсэн утга учиртай загвар юм. Зөгий нь байгальд хамтын ажиллагаа, сахилга бат, тасралтгүй хөдөлмөрийн илэрхийлэл байдаг тул энэхүү зүүлт нь зорилгодоо тууштай байх, өөрийгөө хөгжүүлэх эрч хүчийг сануулна. Салбар дээр суусан мэт минимал хийц нь онцгой, урлаглаг мэдрэмж төрүүлж, энгийн атлаа анхаарал татах акцент болж өгнө.
Жижиг детальтай хэрнээ утга агуулгатай энэхүү зүүлт нь өдөр тутмын стильд амьд, өвөрмөц өнгө нэмэхээс гадна давхарлаж зүүхэд ч төгс зохицно.
Үзүүлэлт:
• Материал: Гууль суурьтай, 18к алтны бүрмэл
• Загвар: Зөгий хэлбэртэй, салбар дээр байрласан унжлага
• Хөнгөн, өдөр тутам зүүхэд тохиромжтой
Зүүх болон арчлах зөвлөмж:
• Ус, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүнтэй хүргэхээс зайлсхийх
• Усанд орох, спортоор хичээллэх үед тайлах
• Зүүж дууссаны дараа зөөлөн даавуугаар арчиж хадгалах
• Чийг багатай орчинд тусад нь хадгалж өнгийг удаан хадгална ✨