Битүү сувдан хясаатай зүүлт нь далайн эрдэнэсийн гүнээс ургасан сувдын ариун, нандин мөн чанарыг илтгэнэ. 5 мм хэмжээтэй төгс хэлбэрийн байгалийн сувдууд гинж дагуу тэгш хэмтэй байрлаж, зүүлтийн урд хэсэгт онгойдог хясаа хэлбэрийн клонтойгоор урлагджээ. Хясаан дотор нуугдах 7 мм хэмжээтэй ганц том сувд нь далайн гүнд орших нууцлаг эрдэнэсийн билгэдэл бөгөөд гэрэл тусах бүрт амьд мэт гялалзаж, анзаарагдахуйц онцгой төрхийг бүрдүүлнэ. Мөнгөн хясааны нарийн хийц, гялтганасан гадаргуу нь сувдны зөөлөн туяаг илүү тодруулж, эмэгтэйлэг дэгжин мэдрэмжийг төрүүлнэ. Энэ зүүлт нь анхаарал татахуйц өвөрмөц гоёл төдийгүй дотоод хүч, даруу байдлын төгс илэрхийлэл юм.
Бүтээгдэхүүний тайлбар:
– Материал: 92.5% цэвэр мөнгө
– Бүрмэл: Цагаан алтны өнгөлгөө
– Сувд: Байгалийн жинхэнэ сувд
– Гинжний сувдны хэмжээ: 5 мм
– Клон доторх сувд: 7 мм
– Урт: 40 см + 5 см уртасгагч
– Загвар: Хясаа хэлбэрийн онгойдог клонтой битүү сувдан зүүлт
– Хаалт: Бат бөх түгжээ
Савлагаа: ÓMI-ийн бэлгийн хайрцаг, баталгааны карттай
ЖИНХЭНЭ СУВДААР ГОЁЦГООЁ


