Битүү сувдан зүүлт нь байгалийн жинхэнэ сувдны энгүй гялбаа, эмэгтэйлэг зөөлөн уур амьсгалыг нэгэн зэрэг шингээсэн классик бүтээл юм. Нэг бүрчлэн урласан 5 мм хэмжээтэй төгс бөөрөнхий сувдууд хүзүүнд яг тохирох тэгш хэмтэйгээр холбогдож, анзаарагдамгүй тансаг байдал, сэтгэл татам гялалзлыг бий болгодог. Гэрэл тусах бүрт сувдны зөөлөн туяа таны төрхийг гэрэлтүүлж, ямар ч хувцаслалтад дэгжин, цэвэрхэн мэдрэмж нэмж өгнө. Энэ зүүлт бол үеэс үед үнэ цэнээ алдахгүй сонгодог загвар бөгөөд өдөр тутмын гоёлд ч, тусгай үдшийн хүзүүний чимэглэлд ч төгс зохицно.
Бүтээгдэхүүний тайлбар:
– Материал: Байгалийн жинхэнэ сувд
– Сувдын хэмжээ: 5 мм
– Урт: 40 см + 5 см уртасгагч
– Хаалт: Бат бөх мөнгөн түгжээ
– Загвар: Битүү сувдан зүүлт, классик хийц
Савлагаа: ÓMI-ийн бэлгийн хайрцаг, баталгааны карттай
ЖИНХЭНЭ СУВДААР ГОЁЦГООЁ


