Титэм Зүүлт – 18К Алтан Бүрмэл (Crown Necklace)

92,900

Титэм хэлбэрийн энэхүү зүүлт нь эрхэмсэг байдал, өөртөө итгэх итгэл, дотоод үнэ цэнийг бэлгэдсэн утга учиртай загвар юм. Титэм нь “өөрийгөө үнэлэх”, “өөрийн амьдралын хаан/хатнаа байх” гэсэн санааг илэрхийлдэг тул өдөр бүр зүүхэд өөртөө итгэх мэдрэмжийг сануулж өгнө. Циркон чулуун шигтгээ нь гэрэлд гялалзан, жижиг хэрнээ анхаарал татахуйц тансаг төрхийг бүрдүүлнэ.

Энгийн хэрнээ утга агуулгатай энэхүү зүүлт нь дангаар зүүхэд цэвэрхэн, давхарлаж зүүхэд илүү загварлаг харагдах бөгөөд ямар ч хувцаслалтад амархан зохицно.

Үзүүлэлт:
• Материал: Гууль суурьтай, 18к алтны бүрмэл
• Чулуу: Циркон шигтгээ
• Загвар: Титэм хэлбэрийн унжлагатай
• Хөнгөн, өдөр тутам зүүхэд тохиромжтой

Зүүх болон арчлах зөвлөмж:
• Ус, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүнтэй шууд хүргэхгүй байх
• Усанд орох, спортоор хичээллэх үед тайлах
• Зүүж дууссаны дараа зөөлөн даавуугаар арчиж хадгалах
• Чийг багатай орчинд тусад нь хадгалж өнгийг удаан хадгалах боломжтой ✨

Хүргэлт, захиалгын нѳхцѳл
ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ
1. Захиалга хийхдээ төлбөрийг 100% төлж барагдуулах бөгөөд STOREPAY болон POCKET үйлчилгээг давхар ашиглах боломжтой.
2. OMI брэндийн цахим худалдааны системд хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга хийгдсэнд үзэж баталгаажуулна.
3. Захиалгын төлбөр төлөлт, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан захиалга баталгаажсан өдрөөс хойш барааг Улаанбаатар хот дотор 24-48 цагийн хугацаанд. Хөдөө, орон нутагт 48-96 цагийн дотор хүргэнэ. Хөдөө орон нутагруу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар дамжуулан хүргүүлнэ.Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.
4. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцах болохыг анхаарна уу.
5. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон хүргэлтийн талаар мэдээллийг утас болон майл хаягаар мэдэгдэх болно.
6. Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

ЗАХИАЛГЫН НӨХЦӨЛ
1. Захиалга авах хугацаа:
o Хэрэглэгч OMI цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж боломжтой.
2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
o Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажна.
o Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно.
3. Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалга хийж төлбөрөө шилжүүлсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
4. Хэрэглэгчийн захиалсан бараа зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд OMI брэндийн зүгээс тус барааг солиулах засуулах боломжтой.
5. OMI брэндийн онлайн захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.