OMI Jewellery Dismiss
Protector буюу evil eye зүүлт нь эртнээс муу энергийг зайлуулж, эерэг хүчийг татдаг хэмээн бэлгэддэг. Хамгаалагч нүдний утгыг орчин үеийн сувдан гоёлд уялдуулсан онцгой бүтээл юм. Байгалийн жинхэнэ сувдны гялалзсан туяа, нарийн жигд хэмжээний сувдан эгнээ нь цэвэр ариун энерги, уужим тайван байдлыг илэрхийлнэ. Төв хэсэгт байрлах ягаан өнгийн шигтгээтэй нүд хэлбэрийн чимэг нь зүүлтэнд өвөрмөц өнгө аяс нэмж, өмсөгчөө муу нөлөөнөөс хамгаалж, сайн энерги татах хүчийг өгдөг хэмээн үздэг.
Энэхүү загвар нь дэгжин хэрнээ утга төгс, хамгаалалт ба гоо үзэсгэлэнг нэг дор илэрхийлсэн ÓMI-ийн ховор бүтээл юм. Өдөр тутамд зүүхэд төгс тохиромжтойгоос гадна онцгой бэлэг болгон өгөхөд хамгийн утга төгөлдөр сонголт болно.
Бүтээгдэхүүний тайлбар:
– Материал: 92.5% цэвэр мөнгө
– Бүрмэл: Цагаан алтны өнгөлгөө
– Сувд: Байгалийн жинхэнэ сувд
– Сувдын хэмжээ: 5мм
– Онцлог: Ягаан шигтгээтэй нүд хэлбэрийн чимэглэл
– Урт: 40 см + 5 см уртасгагч
– Загвар: Эвил ай (хамгаалалтын нүд) элементтэй сувдан зүүлт
Савлагаа: ÓMI-ийн бэлгийн хайрцаг, баталгааны карттай
ЖИНХЭНЭ СУВДААР ГОЁЦГООЁ