Цэцэг – Сувдан Бугуйвч

530,900

Энэхүү бугуйвч нь нарийн хийцтэй минималист загвар бөгөөд төв хэсэгтээ 10 мм хэмжээтэй том, гялалзсан байгалийн сувд байрласан. Сувд нь тойрсон циркон шигтгээтэй цэцгэн хүрээний дотор зөөлөн гэрэлтэж, гарын хөдөлгөөн бүрт тансаг туяа цацруулна.

Бугуйвчны 92.5% цэвэр мөнгөн хийц нь гарт хөнгөн, уян зөөлөн мэдрэмж төрүүлдэг ба загварын нарийн шугам нь гарын хэлбэрийг илүү урт, уран харагдуулдаг.
Тохируулгатай гинж нь бугуйвчийг ямар ч гарын хэмжээнд төгс тааруулах боломжийг олгож, өдөр тутам болон тусгай үдшийн гоёлд хоёуланд нь тохиромжтой болгожээ.

Бүтээгдэхүүний тайлбар:
– Материал: 92.5% цэвэр мөнгө (Sterling Silver)
– Сувд: Байгалийн бөөрөнхий сувд
– Сувдын хэмжээ: 10 мм
– Шигтгээ: Циркон
– Загвар: Цэцгэн хүрээтэй минималист дизайн
– Хаалт: Тохируулгатай гинж, бат бөх түгжээтэй
– Хэрэглээ: Өдөр тутам болон үдшийн гоёлд тохиромжтой

Савлагаа: ÓMI-ийн бэлгийн хайрцаг, баталгааны карттай

ЖИНХЭНЭ СУВДААР ГОЁЦГООЁ

Ерѳнхий мэдээлэл

Ерѳнхий мэдээлэл

ЖИНХЭНЭ СУВД ТАНИХ АРГА

Сувд бол байгалийн гаралтай, төгс бус байдалдаа л хамгийн үзэсгэлэнтэй чулуу юм. Түүний байгальлаг бүтэц, дулаан мэдрэмж, гэрэлтэй харьцах өвөрмөц байдлаар жинхэнэ сувдыг ялгаж болно.
1. Гялбаа
Жинхэнэ сувд нь гүн, дулаан гялбаатай байдаг. Гэрэл тусах үед гадаргуугаас нь биш, дотроос нь гэрэлтэж байгаа мэт гялтганана. Харин хиймэл сувд нь гадаргуу дээр хэт гял цал, “хүйтэн” тусгалтай харагддаг.
2. Гадаргуу ба бүтэц
Жинхэнэ сувд төгс биш байдаг — гадаргуу дээрээ “загасны хазалт” гэж нэрлэгдэх жижиг товгор, сорвитой бүтэцтэй байдаг. Энэ нь байгалийн өсөлтийн ул мөр юм.
Харин хуурамч сувд нь хэт жигд, хуванцар мэт гөлгөр байдаг бөгөөд төгс байдал нь түүнийг жинхэнэ бус болохыг илтгэнэ.
3. Жин
Жинхэнэ сувд нь хиймэлээсээ хамаагүй хүнд байдаг. Гаранд барихад “нягт, амьд” мэт мэдрэмж төрүүлнэ.
4. Өнгө ба гэрэлтэлт
Байгалийн сувдны өнгө хэзээ ч 100% жигд байдаггүй — зарим хэсэгт нь дулаан цайвар, нөгөөд нь ягаан туяа ажиглагдана. Энэ өнгөний олон давхар “намуун шилжилт” нь сувдын онцгой чанар юм.
5. Температур
Жинхэнэ сувдийг гараар барихад эхэндээ бага зэрэг хүйтэн мэдрэгддэг ч удалгүй биеийн халуунд уусч дулаарна. Харин хуурамч сувд нь хуванцар тул үргэлж нэг хэмтэй — ихэвчлэн хэт дулаан эсвэл хиймэл мэдрэмж төрүүлдэг.
6. Үрэх туршилт
Хоёр сувдыг хооронд нь зөөлөн үрэхэд “бурантаг” шиг нунтаг үүсдэг. Энэ нунтаг нь байгалийн кальцийн давхаргаас гардаг бөгөөд цаасаар арчихад бүрэн арилах ёстой. Хуурамч сувд ийм нунтаг гаргахгүй эсвэл гадаргуу нь хуулагдана.

Хүргэлт, захиалгын нѳхцѳл
ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ
1. Захиалга хийхдээ төлбөрийг 100% төлж барагдуулах бөгөөд STOREPAY болон POCKET үйлчилгээг давхар ашиглах боломжтой.
2. OMI брэндийн цахим худалдааны системд хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга хийгдсэнд үзэж баталгаажуулна.
3. Захиалгын төлбөр төлөлт, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан захиалга баталгаажсан өдрөөс хойш барааг Улаанбаатар хот дотор 24-48 цагийн хугацаанд. Хөдөө, орон нутагт 48-96 цагийн дотор хүргэнэ. Хөдөө орон нутагруу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар дамжуулан хүргүүлнэ.Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.
4. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцах болохыг анхаарна уу.
5. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон хүргэлтийн талаар мэдээллийг утас болон майл хаягаар мэдэгдэх болно.
6. Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

ЗАХИАЛГЫН НӨХЦӨЛ
1. Захиалга авах хугацаа:
o Хэрэглэгч OMI цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж боломжтой.
2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
o Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажна.
o Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно.
3. Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалга хийж төлбөрөө шилжүүлсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
4. Хэрэглэгчийн захиалсан бараа зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд OMI брэндийн зүгээс тус барааг солиулах засуулах боломжтой.
5. OMI брэндийн онлайн захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.