OMI Jewellery Dismiss
92,900₮
Хамгаалалтын нүдний бэлгэдэлтэй энэхүү зүүлт нь өвөрмөц хийц, утга агуулгатай дэгжин загвартай. Ногоон өнгийн нүдний төв хэсгийг гялалзсан циркон чулуугаар тодотгож, гадна хүрээг хар болон алтлаг детальтайгаар нар мэт цацруулан хийснээр илүү хүчтэй, анхаарал татахуйц харагдуулна. Нүдний бэлгэдэл нь олон соёлд муу энерги, атаархал, сөрөг нөлөөнөөс хамгаалж, эзэндээ аз, эерэг энергийг авчирдаг гэж үздэг. Тиймээс энэхүү зүүлт нь зөвхөн гоёл чимэглэл төдийгүй хамгаалалт, бэлгэдлийг агуулсан онцгой сонголт юм. Хөнгөн, дэгжин хийцтэй тул өдөр тутмын болон гоёлын хувцастай хялбар зохицно.
Үзүүлэлт:
• Материал: Гууль суурьтай, 18к алтны бүрмэл
• Чулуу: Циркон шигтгээтэй
• Загвар: Хамгаалалтын нүд хэлбэрийн унжлагатай
Зүүх болон арчлах зөвлөмж:
• Ус, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүнтэй шууд хүргэхээс зайлсхийх
• Усанд орох, спортоор хичээллэх үед зүүхгүй байх
• Зүүж дууссаны дараа зөөлөн хуурай алчуураар арчиж хадгалах
• Химийн бодис, цэвэрлэгээний бүтээгдэхүүнтэй хүргэхгүй байх
• Чийг багатай, тусдаа хайрцагт хадгалж өнгийг удаан хадгалах боломжтой. ✨