Line – Сувдан Бөгж

178,900

Line бөгж нь орчин үеийн цэмцгэр байдлыг илэрхийлсэн өвөрмөц хийцтэй загвар юм. Мөнгөн гялбаа, сувдны зөөлөн туяа, шулуун шугам бүхий шигтгээтэй хэсэг нь хүч ба энхрийллийг нэгэн зэрэг илтгэнэ. 8 мм хэмжээтэй байгалийн сувд нь төв хэсэгтээ төгс байрлаж, таны гарын хөдөлгөөн бүрт анхаарал татахуйц гялбаа өгдөг. 925 мөнгөөр урласан бөгөөд бат бөх чанараараа өдөр бүр зүүхэд тохиромжтой. Орчин үеийн, цэвэр, дэгжин мэдрэмжийг илэрхийлэх энэхүү бөгж нь таны өдөр тутмын гоёлын цуглуулгад зайлшгүй байх ёстой бүтээл юм.ъ

Бүтээгдэхүүний тайлбар:
– Материал: 92.5% цэвэр мөнгө
– Сувд: Байгалийн жинхэнэ сувд (8 мм)
– Шигтгээ: Өндөр тунгалаг кубик циркон
– Хэмжээ: Тохируулгатай
– Загвар: Сувд ба шулуун шугаман шигтгээний хослол

Савлагаа: ÓMI-ийн бэлгийн хайрцаг, баталгааны карттай

ЖИНХЭНЭ СУВДААР ГОЁЦГООЁ

Хүргэлт, захиалгын нѳхцѳл
ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ
1. Захиалга хийхдээ төлбөрийг 100% төлж барагдуулах бөгөөд STOREPAY болон POCKET үйлчилгээг давхар ашиглах боломжтой.
2. OMI брэндийн цахим худалдааны системд хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга хийгдсэнд үзэж баталгаажуулна.
3. Захиалгын төлбөр төлөлт, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан захиалга баталгаажсан өдрөөс хойш барааг Улаанбаатар хот дотор 24-48 цагийн хугацаанд. Хөдөө, орон нутагт 48-96 цагийн дотор хүргэнэ. Хөдөө орон нутагруу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар дамжуулан хүргүүлнэ.Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.
4. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцах болохыг анхаарна уу.
5. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон хүргэлтийн талаар мэдээллийг утас болон майл хаягаар мэдэгдэх болно.
6. Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

ЗАХИАЛГЫН НӨХЦӨЛ
1. Захиалга авах хугацаа:
o Хэрэглэгч OMI цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж боломжтой.
2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
o Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажна.
o Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно.
3. Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалга хийж төлбөрөө шилжүүлсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
4. Хэрэглэгчийн захиалсан бараа зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд OMI брэндийн зүгээс тус барааг солиулах засуулах боломжтой.
5. OMI брэндийн онлайн захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.