Эрвээхэй – 18К Алтан Бүрмэл Зүүлт (Butterfly Neclace)

92,900

Нисэж буй эрвээхэй хэлбэрийн энэхүү зүүлт нь эрх чөлөө, өөрчлөлт, шинэ эхлэлийг бэлгэдсэн утга төгөлдөр загвартай. Хөнгөн, уян хэлбэртэй эрвээхэйний дүрс нь хөдөлгөөнтэй мэт харагдаж, эмэгтэйлэг, зөөлөн мэдрэмж төрүүлнэ. Эрвээхэй нь олон соёлд хувьсал, өсөлт, дотоод гоо үзэсгэлэнг илэрхийлдэг тул энэхүү зүүлт нь эерэг утга агуулсан онцгой гоёл юм. Энгийн хэрнээ дэгжин хийц нь өдөр тутмын болон гоёлын хувцастай хялбар зохицож, дангаар нь зүүхэд ч гоёмсог харагдана.

Үзүүлэлт:
• Материал: Гууль суурьтай, 18к алтны бүрмэл
• Загвар: Нисэж буй эрвээхэй хэлбэрийн унжлагатай
• Хөнгөн, өдөр тутам зүүхэд тохиромжтой

Зүүх болон арчлах зөвлөмж:
• Ус, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүнтэй шууд хүргэхээс зайлсхийх
• Усанд орох, спортоор хичээллэх үед зүүхгүй байх
• Зүүж дууссаны дараа зөөлөн хуурай алчуураар арчиж хадгалах
• Химийн бодис, цэвэрлэгээний бүтээгдэхүүнтэй хүргэхгүй байх
• Чийг багатай, тусдаа хайрцагт хадгалж өнгийг удаан хадгалах боломжтой. ✨

Хүргэлт, захиалгын нѳхцѳл
ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ
1. Захиалга хийхдээ төлбөрийг 100% төлж барагдуулах бөгөөд STOREPAY болон POCKET үйлчилгээг давхар ашиглах боломжтой.
2. OMI брэндийн цахим худалдааны системд хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга хийгдсэнд үзэж баталгаажуулна.
3. Захиалгын төлбөр төлөлт, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан захиалга баталгаажсан өдрөөс хойш барааг Улаанбаатар хот дотор 24-48 цагийн хугацаанд. Хөдөө, орон нутагт 48-96 цагийн дотор хүргэнэ. Хөдөө орон нутагруу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар дамжуулан хүргүүлнэ.Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.
4. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцах болохыг анхаарна уу.
5. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон хүргэлтийн талаар мэдээллийг утас болон майл хаягаар мэдэгдэх болно.
6. Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

ЗАХИАЛГЫН НӨХЦӨЛ
1. Захиалга авах хугацаа:
o Хэрэглэгч OMI цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж боломжтой.
2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
o Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажна.
o Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно.
3. Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалга хийж төлбөрөө шилжүүлсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
4. Хэрэглэгчийн захиалсан бараа зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд OMI брэндийн зүгээс тус барааг солиулах засуулах боломжтой.
5. OMI брэндийн онлайн захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.