Back

Сарнайн Дэлбээ – Гүн Ягаан Сувдан Ээмэг

3,458,900

ÓMI-ийн “тансаг гэрэлтэл ба эмэгтэйлэг сүр жавхлан”-г илэрхийлсэн бүтээл юм.
Энэ загварын гол онцлог нь том хэмжээтэй байгалийн сувд ба цэцгэн хэлбэрийн нарийн шигтгээтэй толгой хэсэг юм.
Сувдны зөөлөн туяа, ногоон чулууны гүн өнгө, цагаан циркон шигтгээний гялбаа нь нэгэн зэрэг гэрэл, тансаглал, байгалийн үнэ цэнийг илтгэнэ.

Энэ бол зөвхөн гоёл бус — өмссөн эмэгтэйд итгэл, эрхэмсэг байдал, анхаарлын төвд байх хүчийг мэдрүүлэх нэгэн хэлбэр юм. Сувдны гялбаа нь гэрэл бүрт өөр өөрөөр амь орж, хөдөлгөөн бүрийг уян хатан, тансаг харагдуулна.

Гүн ягаан сувд — нууцлаг гүн усны сүүдэрт олон жилийг туулж бий болдог, байгалийн ховор өнгөт сувд юм. Энэ өнгө нь тэнцвэр, ухаан, дотоод хүч ба сэтгэлийн амар амгаланг бэлгэддэг.Эрт үеэс гүн ягаан өнгө нь хаадын сүр жавхлан, ухаалаг шийдвэр, дотоод гэгээрлийн өнгө гэж тооцогдож ирсэн. Сувдны гадаргуугийн солонгорох туяанд цайвар саарал, гүн нил, зөөлөн хүрэн өнгө ээлжилж харагддаг нь түүнийг гэрэл бүрт шинэ өнгөөр “амь оруулдаг” мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Бүтээгдэхүүний тайлбар:

– Материал: 92.5% цэвэр мөнгө (Sterling Silver)-өөр бүтээгдсэн. Бат бөх чанар, гялалзсан өнгө, урт настай байгалийн төгс хослол юм.
– ÓMI-ийн мөнгөн гоёл нь 18К алтны бүрмэл өнгөлгөөтэй тул өнгөө алдахгүй, харлахгүй анхны гялбаагаа удаан хадгалдаг.
– Сувд: Байгалийн сувд 14–15 мм-ийн хэмжээтэй, зөөлөн сүүн цагаан туяатай, бөмбөрцөг хэлбэртэй (жинхэнэ сувд)
– Шигтгээ: Ногоон болон тунгалаг цагаан циркон
– Түгжээ: Stud түгжээ — бат бөх, тав тухтай зүүх зориулалттай
– Урт: 40 мм

Савлагаа: ÓMI брэндийн бэлгийн хайрцаг ба баталгааны карттай

Сувдны үнэ цэнэ ба гоо зүй:

Сувд бол эмэгтэй хүний мөн чанарыг илтгэх хамгийн эртний гоёлын эрдэнэ. Энэ ээмэгт ашиглагдсан том хэмжээний байгалийн сувд нь зөвхөн гялалзсан үзэмж төдийгүй, цаг хугацааны гүнээс төрсөн төгс тэвчээр, хүч, уян зөөлөн байдлын бэлгэдэл юм. Гэрэл тусах бүрт сувд нь амь орж, ногоон шигтгээ нь байгальд байдаг амьдралын эрч хүч, шинэ эхлэлийг илтгэнэ.
Ээмэгний нийт хийц нь нүүрний хэлбэрийг гэрэлтүүлж, өмссөн хүний дүр төрхийг илүү дэгжин, эрхэмсэг болгож өгдөг.

ЖИНХЭНЭ СУВДААР ГОЁЦГООЁ

Ерѳнхий мэдээлэл

Ерѳнхий мэдээлэл

ЖИНХЭНЭ СУВД ТАНИХ АРГА

Сувд бол байгалийн гаралтай, төгс бус байдалдаа л хамгийн үзэсгэлэнтэй чулуу юм. Түүний байгальлаг бүтэц, дулаан мэдрэмж, гэрэлтэй харьцах өвөрмөц байдлаар жинхэнэ сувдыг ялгаж болно.
1. Гялбаа
Жинхэнэ сувд нь гүн, дулаан гялбаатай байдаг. Гэрэл тусах үед гадаргуугаас нь биш, дотроос нь гэрэлтэж байгаа мэт гялтганана. Харин хиймэл сувд нь гадаргуу дээр хэт гял цал, “хүйтэн” тусгалтай харагддаг.
2. Гадаргуу ба бүтэц
Жинхэнэ сувд төгс биш байдаг — гадаргуу дээрээ “загасны хазалт” гэж нэрлэгдэх жижиг товгор, сорвитой бүтэцтэй байдаг. Энэ нь байгалийн өсөлтийн ул мөр юм.
Харин хуурамч сувд нь хэт жигд, хуванцар мэт гөлгөр байдаг бөгөөд төгс байдал нь түүнийг жинхэнэ бус болохыг илтгэнэ.
3. Жин
Жинхэнэ сувд нь хиймэлээсээ хамаагүй хүнд байдаг. Гаранд барихад “нягт, амьд” мэт мэдрэмж төрүүлнэ.
4. Өнгө ба гэрэлтэлт
Байгалийн сувдны өнгө хэзээ ч 100% жигд байдаггүй — зарим хэсэгт нь дулаан цайвар, нөгөөд нь ягаан туяа ажиглагдана. Энэ өнгөний олон давхар “намуун шилжилт” нь сувдын онцгой чанар юм.
5. Температур
Жинхэнэ сувдийг гараар барихад эхэндээ бага зэрэг хүйтэн мэдрэгддэг ч удалгүй биеийн халуунд уусч дулаарна. Харин хуурамч сувд нь хуванцар тул үргэлж нэг хэмтэй — ихэвчлэн хэт дулаан эсвэл хиймэл мэдрэмж төрүүлдэг.
6. Үрэх туршилт
Хоёр сувдыг хооронд нь зөөлөн үрэхэд “бурантаг” шиг нунтаг үүсдэг. Энэ нунтаг нь байгалийн кальцийн давхаргаас гардаг бөгөөд цаасаар арчихад бүрэн арилах ёстой. Хуурамч сувд ийм нунтаг гаргахгүй эсвэл гадаргуу нь хуулагдана.

Хүргэлт, захиалгын нѳхцѳл
ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ
1. Захиалга хийхдээ төлбөрийг 100% төлж барагдуулах бөгөөд STOREPAY болон POCKET үйлчилгээг давхар ашиглах боломжтой.
2. OMI брэндийн цахим худалдааны системд хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга хийгдсэнд үзэж баталгаажуулна.
3. Захиалгын төлбөр төлөлт, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан захиалга баталгаажсан өдрөөс хойш барааг Улаанбаатар хот дотор 24-48 цагийн хугацаанд. Хөдөө, орон нутагт 48-96 цагийн дотор хүргэнэ. Хөдөө орон нутагруу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар дамжуулан хүргүүлнэ.Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.
4. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцах болохыг анхаарна уу.
5. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон хүргэлтийн талаар мэдээллийг утас болон майл хаягаар мэдэгдэх болно.
6. Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

ЗАХИАЛГЫН НӨХЦӨЛ
1. Захиалга авах хугацаа:
o Хэрэглэгч OMI цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж боломжтой.
2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
o Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажна.
o Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно.
3. Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалга хийж төлбөрөө шилжүүлсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
4. Хэрэглэгчийн захиалсан бараа зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд OMI брэндийн зүгээс тус барааг солиулах засуулах боломжтой.
5. OMI брэндийн онлайн захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.