312,900₮
Бүргэдийн нүд чулуу нь маш хүчтэй энергитэй эрдэнийн чулуу. Эзэндээ өөртөө итгэх итгэлийг өгөхөөс гадна бүргэд шиг хурц нүдтэй байж альваа зүйлийн мөн чанарыг харж сурахад тусалдаг. Мөн сэтгэл санаанааг тогтвортой байлгаж тавгүй байдлыг арилгах шидтэй. Хүчтэй энергийн тусламжтайгаар урагш тэмүүлж ололт амжилтыг дуудах болно.
Энэтхэгийн чулуу судлаачид ониксийг хүмүүсийн харилцааг хамгаалах, муу муухай зүйлээс хамгаалах увдистай хэмээдэг. Тэр тусмаа хар цагаан ониксыг хослуулан зүүвэл хос хоёрын хайр сэтгэл урт удаан үргэлжлэн гэж үздэг байна.
Биндэръяа бол сэтгэл санаа болон бие мах бодийг эдгээгч чулуу.Тэр тусмаа дотогшоо зан чанартай хүмүүст өөрийгөө нээх боломжийг олгодог. Мөн биндэръяа нь таныг өнгөрсөн, одоо, ирээдүйд учрах сэтгэл зовнилоос хамгаалах болно. Тухайн цаг үедээ байж болох хамгийн төгс төгөлдөр амьдралаар амьдрахад тань тусална. Өөрийгөө нээх, зүрх сэтгэлээ анагаах өнөөдрөөрөө аз жаргалтай амьдрах урам зоригийг бэлэглэдэг гэж үздэг.
Хар мана нь хамгаалалт, зориг, амжилтыг бэлгэддэг. Тэмцээнд эр зориг, ажилтанд хүрэх зорилгоор зүүдэг. Хар мана нь амьсгалын замын өвчнийг анагаах үйлчилгээтэй бөгөөд дотор муухайрах, хоол боловсруулах чадваргүй болох, гэдэс базлах, шүд, бохины өвчнийг намдаадаг. Хар мана нь эр зоригтой байх хамгийн гол нь аз амжилт авчирдгаараа гайхамшигтай. Мана бол эр зоригийн чулуу.