Зүрхэн хэлбэрийн унжлагатай энэхүү зүүлт нь тансаг, дэгжин хийцтэй бөгөөд олон жижиг циркон чулуун шигтгээгээр бүрэн чимэглэгдсэн тул гэрэлд маш гоёмсог гялалздаг. Том зүрхэн унжлагын дээд хэсэгт байрлах жижиг улаан зүрхэн шигтгээ нь дизайнд онцгой акцент нэмж, илүү утга бэлгэдэлтэй харагдуулна. Бүдүүн хэлбэрийн гинж болон тогтоогчтой загвар нь орчин үеийн, хүчтэй стиль илэрхийлж, дангаар нь зүүхэд ч анхаарал татахуйц харагдана. Өдөр тутмын болон гоёлын хувцастай хялбар хослох бөгөөд эмэгтэйлэг, тансаг төрхийг тодотгох зүүлт юм.
Үзүүлэлт:
• Материал: Гууль суурьтай, 18к алтны бүрмэл
• Чулуу: Циркон шигтгээтэй
• Загвар: Зүрхэн унжлагатай
• Хөнгөн, өдөр тутам зүүхэд тохиромжтой
Зүүх болон арчлах зөвлөмж:
• Ус, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүнтэй шууд хүргэхээс зайлсхийх
• Усанд орох, спортоор хичээллэх үед зүүхгүй байх
• Зүүж дууссаны дараа зөөлөн хуурай алчуураар арчиж хадгалах
• Химийн бодис, цэвэрлэгээний бүтээгдэхүүнтэй хүргэхгүй байх
• Чийг багатай, тусдаа хайрцагт хадгалж өнгийг удаан хадгалах боломжтой
