Бамбаруушхан зүүлт нь хөөрхөн бөгөөд эрхэмсэг мэдрэмжийг нэгэн зэрэг агуулсан бүтээл юм. Нил ягаан туяатай 7–8 мм хэмжээтэй байгалийн сувдуудаар бүрэн хэлхэгдсэн энэ зүүлт нь зөөлөн өнгө, сувдны байгалийн гялбаагаар таны хүзүүнд онцгой уур амьсгал бүрдүүлнэ. Урдаа байрлах бамбаруушны хэлбэртэй, гялтганасан шигтгээтэй клон нь тоглоомтой атлаа тансаг мэдрэмж төрүүлж, залуухан, эмэгтэйлэг дүр төрхийг илтгэнэ. “Теди” бол өдөр бүрийн хувцаслалтад өхөөрдөм өнгө нэмэх гоёл бөгөөд дурсгалт бэлэгт ч төгс сонголт юм.
Бүтээгдэхүүний тайлбар:
– Материал: Байгалийн жинхэнэ сувд
– Сувдын хэмжээ: 7–8 мм
– Өнгө: Нил ягаан туяатай
– Урт: 40 см + 5 см уртасгагч
– Клон: Болор шигтгээтэй бамбаруушны хэлбэрийн зүүлт
– Загвар: Бүтэн сувдан хэлхээтэй
Савлагаа: ÓMI-ийн бэлгийн хайрцаг, баталгааны карттай
ЖИНХЭНЭ СУВДААР ГОЁЦГООЁ


