Ерѳнхий мэдээлэл
Эрэгтэй Бугуйвч
| S | М | L | XL | |
|---|---|---|---|---|
| Бугуйн хэмжээ | 17-18 cm | 18-19 cm | 19-20 cm | 20-21 cm |
OMI Jewellery Dismiss
77,900₮ – 81,900₮Price range: 77,900₮ through 81,900₮
Барын нүд нь кварцын бүлгийн эрдэс, байгалийн гаралтай ховор төрлийн чулуу юм. Энэ чулуу нь анх цахиурлаг эрдсүүд утаслаг бүтэцтэйгээр шилжиж талстжих явцад үүсдэг бөгөөд түүний доторх нарийн судал, торон бүтэц нь гэрэл ойлгох үед хөдөлж буй мэт гялтганах өвөрмөц үзэгдлийг бий болгодог. Тэр гялалзалт нь яг л барын нүд шиг гүн гялбаатай тул “барын нүд” хэмээн нэрлэгдсэн байдаг.
Эрт үеэс барын нүдийг хамгаалалтын сахиус, эр зоригийн билэгдэл хэмээн шүтэж ирсэн. Түүний дулаан алтлаг туяа нь итгэл, шийдэмгий байдлыг илтгэж, сэтгэл санааг төвлөрүүлж, эргэлзээ айдсыг арилгадаг гэж үздэг.
Барын нүд нь тэнцвэр, шийдвэр гаргах хүч, зориг-ийн чулуу бөгөөд өмнөө тавьсан зорилгодоо итгэлтэйгээр урагшлах урам зориг өгдөг.Гэрэлд гялалзах хэмнэл нь амьдралд итгэл, тогтвортой байдал, хамгаалалт авчирдаг хэмээн итгэдэг.
– Сүнслэг болон сэтгэлзүйн утга
Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ,
айдас, эргэлзээг дарж зоригийг бэхжүүлнэ.
Сэтгэлийн тогтвортой байдлыг дэмжиж, шийдвэр гаргах ухаан, итгэлийг сэргээдэг.
Хэрхэн арчлах вэ
• Цэвэрлэгээ: Зөөлөн савантай бүлээн усаар угааж, хөвөн даавуугаар арчина.
• Энергийн цэвэрлэгээ: Нарны гэрэлд эсвэл газар шороон дээр тавьж цэнэглэхэд тохиромжтой.
• Хадгалах: Хатуу эд зүйлтэй харшиж зураас үүсгэхээс сэргийлж, тусад нь зөөлөн уутанд хадгална.
| S | М | L | XL | |
|---|---|---|---|---|
| Бугуйн хэмжээ | 17-18 cm | 18-19 cm | 19-20 cm | 20-21 cm |
| Хэмжээ | L, M, S, XL, XXL |
|---|