Зүрхэн Сувд зүүлт нь хайр, энэрэл, цэвэр сэтгэлийн бэлгэдэл болсон дэгжин бүтээл юм. Нарийн мөнгөн хүрээнд байрласан зүрхэн хэлбэрийн шигтгээ нь гялалзан туяарч, түүний төвд орших 9–10 мм хэмжээтэй том байгалийн сувд нь эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэн, тайван уужим сэтгэлийг илэрхийлдэг. Сувдны гялтганасан өнгө, болор шигтгээний зөөлөн гэрэл нийлж, анзаарагдамгүй атлаа сэтгэл татам гялбааг бий болгоно. Энэхүү зүүлт нь хайр дурлал, халамж, аз жаргалын илэрхийлэл бөгөөд өдөр тутмын хэрэглээнээс эхлээд онцгой үдэш бүрт тохирох төгс гоёл юм.
Бүтээгдэхүүний тайлбар:
– Материал: 92.5% цэвэр мөнгө
– Бүрмэл: Цагаан алтны өнгөлгөө
– Сувд: Байгалийн жинхэнэ сувд
– Сувдын хэмжээ: 9–10 мм
– Шигтгээ: Зүрхэн хэлбэрийн болор шигтгээ
– Урт: 45 см + 5 см уртасгагч
– Загвар: Зүрхэн хэлбэрийн мөнгөн зүүлт
Савлагаа: ÓMI-ийн бэлгийн хайрцаг, баталгааны карттай
ЖИНХЭНЭ СУВДААР ГОЁЦГООЁ

