“Соно” зүүлт нь гэрэл, эрх чөлөө, шинэ амьдралын эхлэлийг илтгэх бэлгэдэлтэй урлагийн бүтээл юм. Монгол түүхэнд соно нь аз жаргал, сайн сайхны элч, мөн урам зориг ба нандин хүсэл мөрөөдлийн билэг тэмдэг гэж үздэг байжээ. Энэ зүүлтийн ягаан өнгийн шигтгээ нь зөөлөн, уян мэдрэмжийг илэрхийлж, далавч бүрийг нарийн шигтгээгээр урлан хийснээр гэрэл цацруулсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Доод хэсэгт байрлах зуйван хэлбэрийн байгалийн сувд нь эмэгтэйлэг гоо үзэсгэлэн, даруу уян зөөлөн чанарыг илэрхийлж, сононы нисэх хөдөлгөөнтэй уялдан хүзүүн дээр зөөлөн туяарах нь анзаарагдамгүй ч сэтгэл татам байдал бий болгодог.
Энэхүү загвар нь шинэ эхлэл, азтай мөч, дотоод эрх чөлөөний билэг тэмдэг болдог тул хайртай хүндээ бэлэглэхэд хамгийн оновчтой, мөн өдөр тутам өөртөө итгэл нэмэх урам өгөх гоёл юм.
Бүтээгдэхүүний тайлбар:
– Материал: 92.5% цэвэр мөнгө
– Бүрмэл: Цагаан алтны өнгөлгөө
– Сувд: Байгалийн зуйван хэлбэртэй жинхэнэ сувд
– Сувдын хэмжээ: 7–8 мм
– Шигтгээ: Ягаан өнгийн болор шигтгээ
– Урт: 45 см + 5 см уртасгагч
– Загвар: Соно хэлбэрийн клонтой мөнгөн зүүлт
Савлагаа: ÓMI-ийн бэлгийн хайрцаг, баталгааны карттай
ЖИНХЭНЭ СУВДААР ГОЁЦГООЁ

