Унждаг Гинжин Сувдан Ээмэг (3 төрлийн сонголттой)

Price range: 113,330₮ through 161,900₮

Сувдан Ээмэг нь хөнгөн хөдөлгөөн, гэрлийн гялбаа, эмэгтэйлэг уян зөөлөн төрхийг нэгэн зэрэг илтгэдэг минималист бүтээл юм.
Нарийн гинжнээс зөөлөн дүүжилсэн байгалийн сувд нь алхам бүртээ гэрэл цацруулж, таны төрхөд effortless elegance мэдрэмжийг нэмнэ.

Энгийн мөртлөө тансаг төрхтэй энэ загвар нь өдөр тутмын хэрэглээ, үдшийн уулзалт, эсвэл баярын гоёлд төгс зохицно.

Бүтээгдэхүүний тайлбар:

– Материал: 92.5% цэвэр мөнгө (Sterling Silver)
– Бүрмэл: 18К алт / rose gold / мөнгөн өнгөлгөөтэй (3 өнгийн сонголттой)
– Сувд: Байгалийн сувд
– Сувдын хэмжээ: 7–8 мм
– Загвар: Гинжтэй унждаг хэлбэр (threader style)
– Өнгөний сонголт:

Silver — мөнгөн өнгөний timeless minimal look

Rose Gold — дулаан, романтик мэдрэмж

Gold — сонгодог, тансаг төрх

Савлагаа: ÓMI брэндийн бэлгийн хайрцаг болон баталгааны карттай

Жич: Байгалийн сувд тул хэлбэр, өнгө, гялалзалт бүр дахин давтагдашгүй байдаг. Энэ нь бүтээгдэхүүний өвөрмөц, бодит гоо үзэсгэлэнг илтгэнэ.

✨ ЖИНХЭНЭ СУВДААР ГОЁЦГООЁ. ✨

Цагаан
Шаргал
Ягаан
Clear
Ерѳнхий мэдээлэл

Ерѳнхий мэдээлэл

ЖИНХЭНЭ СУВД ТАНИХ АРГА

Сувд бол байгалийн гаралтай, төгс бус байдалдаа л хамгийн үзэсгэлэнтэй чулуу юм. Түүний байгальлаг бүтэц, дулаан мэдрэмж, гэрэлтэй харьцах өвөрмөц байдлаар жинхэнэ сувдыг ялгаж болно.
1. Гялбаа
Жинхэнэ сувд нь гүн, дулаан гялбаатай байдаг. Гэрэл тусах үед гадаргуугаас нь биш, дотроос нь гэрэлтэж байгаа мэт гялтганана. Харин хиймэл сувд нь гадаргуу дээр хэт гял цал, “хүйтэн” тусгалтай харагддаг.
2. Гадаргуу ба бүтэц
Жинхэнэ сувд төгс биш байдаг — гадаргуу дээрээ “загасны хазалт” гэж нэрлэгдэх жижиг товгор, сорвитой бүтэцтэй байдаг. Энэ нь байгалийн өсөлтийн ул мөр юм.
Харин хуурамч сувд нь хэт жигд, хуванцар мэт гөлгөр байдаг бөгөөд төгс байдал нь түүнийг жинхэнэ бус болохыг илтгэнэ.
3. Жин
Жинхэнэ сувд нь хиймэлээсээ хамаагүй хүнд байдаг. Гаранд барихад “нягт, амьд” мэт мэдрэмж төрүүлнэ.
4. Өнгө ба гэрэлтэлт
Байгалийн сувдны өнгө хэзээ ч 100% жигд байдаггүй — зарим хэсэгт нь дулаан цайвар, нөгөөд нь ягаан туяа ажиглагдана. Энэ өнгөний олон давхар “намуун шилжилт” нь сувдын онцгой чанар юм.
5. Температур
Жинхэнэ сувдийг гараар барихад эхэндээ бага зэрэг хүйтэн мэдрэгддэг ч удалгүй биеийн халуунд уусч дулаарна. Харин хуурамч сувд нь хуванцар тул үргэлж нэг хэмтэй — ихэвчлэн хэт дулаан эсвэл хиймэл мэдрэмж төрүүлдэг.
6. Үрэх туршилт
Хоёр сувдыг хооронд нь зөөлөн үрэхэд “бурантаг” шиг нунтаг үүсдэг. Энэ нунтаг нь байгалийн кальцийн давхаргаас гардаг бөгөөд цаасаар арчихад бүрэн арилах ёстой. Хуурамч сувд ийм нунтаг гаргахгүй эсвэл гадаргуу нь хуулагдана.

Загварын мэдээлэл

Загварын мэдээлэл

Ѳнгѳ

Цагаан, Шаргал, Ягаан

Хүргэлт, захиалгын нѳхцѳл
ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ
1. Захиалга хийхдээ төлбөрийг 100% төлж барагдуулах бөгөөд STOREPAY болон POCKET үйлчилгээг давхар ашиглах боломжтой.
2. OMI брэндийн цахим худалдааны системд хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга хийгдсэнд үзэж баталгаажуулна.
3. Захиалгын төлбөр төлөлт, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан захиалга баталгаажсан өдрөөс хойш барааг Улаанбаатар хот дотор 24-48 цагийн хугацаанд. Хөдөө, орон нутагт 48-96 цагийн дотор хүргэнэ. Хөдөө орон нутагруу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар дамжуулан хүргүүлнэ.Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.
4. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцах болохыг анхаарна уу.
5. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон хүргэлтийн талаар мэдээллийг утас болон майл хаягаар мэдэгдэх болно.
6. Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

ЗАХИАЛГЫН НӨХЦӨЛ
1. Захиалга авах хугацаа:
o Хэрэглэгч OMI цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж боломжтой.
2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
o Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажна.
o Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно.
3. Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалга хийж төлбөрөө шилжүүлсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
4. Хэрэглэгчийн захиалсан бараа зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд OMI брэндийн зүгээс тус барааг солиулах засуулах боломжтой.
5. OMI брэндийн онлайн захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.